Хонины арьсны үнэ 7000 мянган төгрөг байна. Өнгөрсөн хавар килограмм нь 70 мянгад хүрч байсан ноолуурын үнэ өдгөө 20 мянгаар буураад байгаа. Нэг килограмм ноолуур Дархан-Уул аймагт 45 мянга, Орхонд 48 мянга, Булганд 50 мянга, Улаанбаатар хотын "Эмээлт" зах дээр 48 мянган төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн ямааны арьс ширхэг нь 18-20 мянга, хонины арьс өлөнтэйгөө хамт 5000-7000 төгрөгийн үнэтэй байна. Адууны шир 15-22 мянган төгрөг байгаа бол үхрийнх 15-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин адууны дэл, сүүл 2300 төгрөгийн үнэтэй байна.
Ж.ГЭГЭЭ