Зарим сонин хэвлэл, мэдээллийн сайтуудаар есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх шинэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, есдүгээр сарын 1-нээс жолооч таны анхаарах 24 дүрэм гэх мэтээр мэдээлэл байршуулсан нь ташаа мэдээлэл гэдгийг Замын цагдаагийн газраас залруулж байна.
Одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хууль бөгөөд 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль, дүрэм байхгүй болохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Д.ЦЭЦ