“Discover Mongolia 2011” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын бүртгэл эхэллээ. “Майн Инфо”, “Монруд” ХХК, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас хамтран ес дэх жилдээ зохион байгуулж буй уг чуулга уулзалт ирэх есдүгээр сард болохоор төлөвлөгдөөд байна. Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, хөрөнгө оруулагчдын байр суурь, сонирхол татсан шинэ төслүүд, Засгийн газраас тус салбарт баримтлах бодлого чиглэлийг мэдэхийн зэрэгцээ өөрийн үйл ажиллагааг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад сурталчлах, хамтран ажиллах түншээ олох боломжийг олгодог нь энэхүү чуулга уулзалтын гол онцлог юм. Өнгөрсөн жил тус чуулга уулзалтад гадаад дотоодын нийлсэн 800 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Ж.ГЭГЭЭ