Сум, дүүргийн ИТХ-ын саналыг автоматжуулсан системээр тоолно

Хуучирсан мэдээ: 2016.08.30-нд нийтлэгдсэн

Сум, дүүргийн ИТХ-ын саналыг автоматжуулсан системээр тоолно

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” асуудлыг хэлэлцэж баталлаа.

Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтыг автоматжуулсан системээр тоолно. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Энхболд нар асуулт асууж хариулт авав. О.Баасанхүү гишүүний хувьд автоматжуулсан системээр тоолж, хяналтын тооллогыг 100 хувь болгох тухай санал гаргасан. Үүний хариуд СЕХ-ын дарга Содномцэрэн “Сонгуулийн автоматжуулсан системийг хэрэгжүүлэхэд машин техникийн хувьд хүндрэл гарахгүй. Тог цахилгааны хувьд сүлжээгүй газар ажилдаг байхаар зохицуулагдсан байдаг. О.Баасанхүү гишүүний хэлснээр ямар үед гараар тоолох, ямар үед автоматжуулсан системээр тоолохыг хуульд тодорхой тусгасан тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой” гэсэн юм.

УИХ-ын чуулганаар дараагийн асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Н.Энхболд санал гаргав. Тэрээр “Үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлдлээ. Иймд яг одоо хэлэлцэх асуудалд багтааж өгөхийг хүсэж байна” гэсэн тул УИХ-ын дарга М.Энхболд хүсэлтийг хүлээн авч чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж