“Галзуу зугаалга”-ын танилцуулга цацагджээ

Хуучирсан мэдээ: 2016.08.31-нд нийтлэгдсэн

“Галзуу зугаалга”-ын танилцуулга цацагджээ

“Хас урлан” фильм, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл "Галзуу зугаалга” уран сайхны киноны албан бус танилцуулга /постер/ цацагдаж эхэллээ. Тус киноны найруулагчаар Ц.Хүсэлбаатар, зураглаачаар Критопер Мартин, продюсераар С.Өлзийхүү, Б.Шүүдэрцэцэг нар ажиллажээ.

Зураг авалт нь саяхан дууссан "Галзуу зугаалга" уран сайхны киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Золбоот, Б.Аваажав, Э.Энхболд, Л.Алтанхуяг, Х.Баярмаа, Б.Отгонтуяа, Х.Намуун, А.Энхжин, С.Сарнай, Б.Баттогтох, Э.Баярмагнай, Га.Золбоот, А.Ялгуун нар тоглосон байна. Ийнхүү загвар өмсөгч С.Сарнай, Э.Энхболд нарын дэлгэцийн анхны кино есдүгээр сарын 23-нд үзэгчдэд хүрэх нь ээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж