ИУ-ын бүлэглэлийн интернет сүлжээнд Их Британи, Египет, Курд, Тунис, Узбек хүүхдүүд шоронгийн хоригдлуудын толгой руу буудаж байгаа бичлэг нийтлэгджээ.
Cири дахь ИУ бүлэглэлийн хяналтад байдаг Ар-Раккад тус бичлэгийг хийсэн байна.
Дээрх бичлэгийг Huffington Post хэт даврагчдын үзлийг сурталчлахгүй хэмээн нийтлэхээс татгалзсан байна.
ИУ Бүлэглэл нь хүүхдүүдийг эрчимтэй элсүүлж байгаа бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард CNN-ний мэдээлснээр 88 хүүхэд байлдааны талбарт амь үрэгдсэнээс ихэнх нь сири, ирак хүүхдүүд байсан аж.
Эдгээр хүүхдүүдийг буу болон бусад зэвсгийг хэрхэн хэрэглэх, байлдааны үед хэрхэн тулалдах зэргийг зааж сургадгаас гадна хоригдлууд дээр зэвсгүүдийг туршдаг төдийгүй тэдний нүдэн дээр толгойг нь цавчсан тохиолдол ч гарч байсан аж.
Цэргийн сургалтыг баазаас зугтсан ах дүүсийн нэг нь ээжтэйгээ нууцаар утсаар ярьсны төлөө хүндээр зодуулж байсан аж. Тэд ингэж зодуулснаас үзэхэд тэдгээр гэмт хэрэгтнүүдийн тэдэнд хүчээр өгдөг эм, мансууруулах бодисыг хэрэглэснийхээ дараа дээрх хүчирхийлэлтэй зохицож амьдрах болсон байна.
Тус мансууруулах бодис болон эмэнд фенетилинь агуулдаг бөгөөд Captagon гэх нэрээр зарагддаг аж. Үүнийг ИУ бүлэглэлийн цэргүүд ихээр хэрэглэдэг бөгөөд дээрх эм нь тэднийг эрч хүчтэй болгохын сацуу сэтгэл санааны хувьд улам хүчирхэг болгодог аж.
Германы долоо хоног тутмын сэтгүүл болох Der Spiegel-ийн нийтэлснээр одоогийн байдлаар нийт 1500 эрэгтэй хүүхэд Ирак, Сири дахь ИУ бүлэгт зүтгэдэг гэв.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: Huffington Post