Сум, дүүргийн ИТХ-ын зардлыг 13,6 тэрбум төгрөгөөр батлав

Хуучирсан мэдээ: 2016.08.30-нд нийтлэгдсэн

Сум, дүүргийн ИТХ-ын зардлыг 13,6 тэрбум төгрөгөөр батлав

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэлж “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” асуудлыг хэлэлцэж батлав.

Сум дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болохоор тов гарсан. Иймд бэлтгэл ажилд шаардлагатай 13,9 тэрбум төгрөгийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталсан юм.

Харин одоо “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАН-ынхан сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан юм чинь хар машинаар санал тоолохын зэрэгцээ 100 хувь гараар тоолж хяналт тавих заалтыг оруулж өгөөч” гэсэн санал хэллээ. УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Т.НОМИН  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж