Амак мэдээллийн агентлагийн мэдээлснээр ИУ бүлгийн Мухамед Ал-Аднани амь үрэгдлээ.
CNN-ний Ник Робертсоны мэдээлснээр Ал-Аднани нь Ал Багдадигийн хамгийн ойрын хүн байсан аж.Тэрээр ИУ бүлгийн урдаа барьдаг удирдагчдын нэг бөгөөд террорист бүлэг дундаа нэр хүндтэйгээс гадна Ал Багдадигийн залгамж халааг авах хамгийн их магадлалтайд тооцогдож байжээ.
2014 оны зургадугаар сард тэрээр Сири болон Иракийн хойд хэсгийг Халифын вант улс хэмээн хамгийн анх зарлахын сацуу “ИУ бүлгийн зорилго бол зөвхөн террорист бүлэг байгуулах бус өөрсдийн ноёрхлоо тогтоох” хэмээн зарлаж байсан хүн юм.
Амак агентлагийн мэдээлснээр Мягмар гаригт /2016.08.30/ тэрээр Сирийн Аллепод байлдааны үйл ажиллагаанд зааварчилгаа өгч явахдаа амь үрэгдсэн байна. ИУ бүлэг түүний үхлийн шалтгааныг хараахан мэдээлээгүй байна.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: CNN