Хэсэг хугацаанд завсарласан “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 11 дүгээр тойргийн дөрвөн тоглолт ням гаригт МХБХ-ны талбайд явагдлаа. Тойргийн нээлтийн тоглолт “Улаанбаатарын Унаганууд”, “Дэрэн” багуудын хооронд өрнөсөн. Хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж байсан багуудад гурван оноо юу юунаас илүү хэрэгтэй байсан. Тоглолт эхлэхээс өмнө “ УБ Унаганууд” 13 оноотой долоо, “Дэрэн” 15 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байсан.
Нэгдүгээр үеийн сүүлийн мөчид Э.Пүрэвдоржийн оруулсан гоол энэ тоглолтын цорын ганц гоол байж 1:0-ээр “Унаганууд” хожсон. Тэд эвгүй өрсөлдөгчөөсөө бүтэн оноогоо авсанаар 16 оноотой болж, дөрөвдүгээр байрт дэвшлээ. Бэртэл гэмтлийн асуудалаас болоод тогтвортой тоглолтыг үзүүлж чадахгүй байгаа С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн шавь нар ирэх тойрогт “Улаанбаатар сити” багтай тоглоно.
ЭХ СУРВАЛЖ: MONGOLIAN FOOTBALL FEDERATION