“Гурван охин” хамтлагийн “Хурдлах тусам” цомогт багтсан “Чамаас би” хэмээх дууны клип өнөөдрөөс эхлэн бүх телевизээр цацагдах гэнэ. Тус хамтлагийн 2014 онд гаргасан тав дахь цомог болох “Хурдлах тусам” цомгийн эхний дуу “Хурдлах тусам” нэртэйгээр өнгөрсөн жил сонсогчдод хүрсэн билээ. Ийн “Хурдлах тусам” цомгийн дараагийн уран бүтээл олны хүртээл болж байна.
Мөн “Гурван охин” хамтлагийнхан найм дахь цомгийн ажилдаа орсон бөгөөд шинэ цомог нь 5-7 дуунаас бүрдэх юм байна. Мөн хамтлагийнхан шинэ цомгоос гадна тус тусдаа цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
А.СҮРЭН