Оросын тал 49 заалтаас бүрэлдсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг Японы талд дамжууллаа гэж Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэв. “Тэд (япончууд) үүнд эерэг хандсан. Сочийн саммит дээр япончуудын санал болгосон найман заалт бүхий санаачлагад бид мөн л тэгж хандсан юм” хэмээн Ушаков хэлжээ. Түүний хэлснээр, есдүгээр сарын 2-ны орой Владивосток хотноо болохоор төлөвлөсөн Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хоёрын уулзалтаар энэ санаачлагыг ярилцах ажээ.
Кремлийн төлөөлөгч тодруулснаар, Оросын төлөвлөгөөг Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев долдугаар сард Токио хотноо хэлэлцээр хийхдээ авч хэлэлцсэн байна. Тавдугаар сарын сүүлчээр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Курилийн арлуудыг авч үлдэх бодлогыг Москва барьж байгаа ба “Бид Японоос энхийн гэрээ гуйгаагүй” гэсэн юм.
Тавдугаар сард Абэ, Курилын асуудлыг шийдэх шинэ хандлагыг Кремльд санал болгосон юм. Япон улс Курилын арлуудын хэсгийг (Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи) өөрийн хойд нутаг дэвсгэр гэж 1855 оны Худалдааны ба хилийн тухай хоёр талын баримтад тулгуурлан хэлдэг. Харин Москва Курилын арлууд Зөвлөлтийнх болсон дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгийн баримтыг цохон хэлдэг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР