Төлбөр тооцоо хийх шинэ боломж

Хуучирсан мэдээ: 2016.08.30-нд нийтлэгдсэн

Төлбөр тооцоо хийх шинэ боломж

Та дэлгүүр, зоогийн газар үйлчлүүлсний дараа цүнхээ, энгэрээ уудлан түрийвч, карт эсвэл утсаа гарган төлбөр хийхийн оронд терминал дээр ердөө гараараа нэг л хөдөлгөөн хийн тооцоогоо хийчихдэг байвал ямар вэ? Тэгвэл Виза компани яг ийм хэлбэрээр төлбөр тооцоо хийх зориулалттай бөгж гаргасан байна.

Тамирчид бэлтгэл, тэмцээний үер хувцсаа солих үед түрийвч, утсаа найдвартай газар байлгах нь үргэлж асуудал болдог байна. Иймд тамирчид Виза-д хандан ямар нэг шийдэл олж өгөхийг хүсчээ.  Тамирчдын хүсэлтээр бүтээсэн уг бүтээгдэхүүнийг Рио-гийн олимпын үер амжилттай туршсан бөгөөд арванхоёрдугаар сараас эхлэн олон нийтэд захиалгаар арилжаалж эхлэх аж. Apple–ийн цагтай адил утас ойр байх, цэнэглэх огт  шаардлагагүйгээс гадна 50 метр хүртэл усны хамгаалалттай аж. Хаяж гээгдүүлсэн үед гар утаснаасаа идэвхгүй болгож болдог байна.

Эх сурвалж: engadget

Б.БАТБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж