Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов 79 насандаа тархинд нь цус харван нас барсан тухай “Фергана” агентлаг мэдээлэв. Агентлагийн эх сурвалж мэдээлснээр, даваа гаригт Ташкентын цагаар 15-16 цагийн хооронд тэрээр нас баржээ.
Эцгийнх нь тархинд цус харвасны улмаас наймдугаар сарын 27-ноос хойш эмнэлгийн сэхээн амьдруулахад байгаа тухай Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовын бага охин Лола наймдугаар сарын 29-нд Instagram дахь өөрийн хуудсанд бичсэн байлаа. Узбекистаны засаг захиргаа Каримовын тархинд цус харвасныг мэдээлсэн байв.
Харин Узбекистаны ерөнхийлөгчийн албан ёсны эх сурвалж Ислам Каримовын нас барсан гэх мэдээллийг үгүйсгэжээ. Түүний биеийн байдал тогтвортой байна гэж тэд мэдээлсэн байна.
Узбекистан тусгаар тогтносон өдрөөс хойш Каримов тус орны Ерөнхийлөгчөөр 25 жил ажиллаж байгаа билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР