Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жилийн наадамд уламжлал ёсоор цагаан шаргал өнгийн дээлээр гангарсан. Өөрөөсөө хээтэй шаргал торгон дээлийн энгэрт улаан шүрэн шигтгээтэй мөнгөн товч тодруулж, малгайнхаа залаад ч бас цул мөнгөн суурь дээр час улаан шүр суулгасан нь бусдаас содон харагдуулж байсан. Харин түүний энэ жилийн гоёл болох дээлийн товчийг “төрийн их дархан” хэмээгддэг алдартай уран дархан, СУИС-ийн багш н.Энхдалай наадмын өмнөхөн шинээр урласан аж. Н.Энхдалай дархан үүнээс гадна төрийн хасбуу тамга, төрийн тулга гээд Монгол төрийн билэгдэл болсон олон эд зүйлсийг урлажээ.
Б.ГАЛ