Сонгуулийн зардлыг задлан харвал

Хуучирсан мэдээ: 2016.08.31-нд нийтлэгдсэн

Сонгуулийн зардлыг задлан харвал

Сум дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болох бөгөөд санал хураалтыг автоматжуулсан системээр тоолно. Иймд бэлтгэл ажилд шаардлагатай 13,9 тэрбум төгрөгийг УИХ-ын өчигдрийн /2016.08.30/ хуралдаанаар батлав. Энэ хөрөнгийн юунд зарцуулах талаар дэлгэрүүлбэл:

  • Нэр дэвшигчийн үнэмлэх, сонгуулийн үед ажиллах шадар туслагч, ухуулагч, ажиглагч нарын үнэмлэх хэвлэхэд 43 сая төгрөг

  • Саналын хуудас хэвлүүлэхэд 3,3 тэрбум төгрөг

  • Маягт хэвлэх хүргүүлэх зардал 7,7 сая төгрөг

  • Тамга тэмдэг лац, саналын хуудас битүүмжлэн хадгалах уут бэлтгэх зардал 72 сая төгрөг

  • Автомат машиныг засварлах, зөөвөрлөх, татан авахад 2,1 тэрбум төгрөг

  • Санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулахад 241 сая төгрөг

  • Санал авах байр тохижуулах зардал 440 сая төгрөг

  • Сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбоотой зардал 444 сая төгрөг

  • Сургалтын зардал 462 сая төгрөг

  • Сурталчилгааны зардал 366 сая төгрөг

  • Нэр дэвшигчдийн зардлыг хянахад 8 сая төгрөг

  • Сонгуулиар ажиллаж нийт баг хамт олны хоолны зардал 4,2 тэрбум төгрөг

  • Сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал 1,7 тэрбум төгрөг

  • Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал 110 сая төгрөг тус тус зарцуулах юм байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж