Д.Батдэлгэр: ЛЕДВИР эмийн үр дүн сайн байгаад эмч, өвчтөнүүд баяртай байгаа

Хуучирсан мэдээ: 2016.08.31-нд нийтлэгдсэн

Д.Батдэлгэр: ЛЕДВИР эмийн үр дүн сайн байгаад эмч, өвчтөнүүд баяртай байгаа

Монгол улс элэгний вирүсийн өвчлөлөөр дэлхийд дээгүүрт жагсдаг. Тэр дундаа элэгний С вирүсийн халдвартай өвчтөний тоо нийт хүн амын 16% буюу ойролцоогоор 200 гаруй мянган хүн байдаг бөгөөд элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна гэсэн эмзэглэмээр судалгаа байна. Харин эрүүл мэндийн шинжлэх ухааны үсрэнгүй ололт амжилтын гавъяагаар элэгний С вирүс гэх энэ аюулт өвчнийг өндөр үр дүнтэйгээр эмчлэх эмийг эрдэмтэд бүтээсэн билээ. Монголчууд ч гэсэн энэхүү үйл явдлын үр шимийг хүртэж ижил төрлийн бүтээгдэхүүнээс харьцангуй хямд үнэтэй АНУ-ын Mylan компаний ЛЕДВИР гэх эм Монголд орж ирсэн. Ингэснээр элэгний С вирүстэй өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, илүү олон өвчтөн аймшигт өвчнөөсөө ангижрах сайхан боломж бүрдээд байгаа юм. Энэ талаар бид элэгний эмч нарын нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн, ХӨСҮТ-ийн их эмч, Анагаах Ухааны доктор Д.Батдэлгэртэй ярилцлаа.

-Сайн байна уу? Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн жилүүдэд элэгний өвчлөл, тэр дундаа элэгний С вирүсийн өвчлөлийн талаар их ярих болсон. Ер нь энэ өвчин дэлхийд болон Монголын хүн амын дунд ямар хэмжээнд байгаа вэ?

-Баярлалаа. Уншигчиддаа ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 520 сая гаруй хүн элэгний вирүсээс шалтгаалсан архаг халдвартай байгаа. Үүнээс 1,4 сая хүн нь элэгний хорт хавдар буюу элэгний хатуурлаар өвдөж байна. Монгол улсын хувьд элэгний хатуурлын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа. Энэ үзүүлэлт нь манай эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм.

-Монгол улсын хувьд элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлнэ гэдэг харамсалтай үзүүлэлт. Ер нь элэгний өвчлөлийн эмчилгээнд ямар дэвшил гарч байгаа вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн салбарт элэгний өвчлөлийн эмчилгээнд олон ахиц, дэвшил гарч байгаа. Ялангуяа элэгний С вирүсийг эмчлэх эмчилгээнд томоохон үсрэлт гарч өндөр үр дүнтэйгээр буюу бүр тодруулбал 99 хүртэлх хувийн эмчилгээний үр дүнтэйгээр эмчлэх эм гарсан. Энэ эмчилгээ манай Монголд маш хурдан хугацаанд нэвтэрч 2 жилийн өмнөөс эмчилгээнд ашиглагдаад эхэлчихсэн. Хамгийн сүүлд, одоогоос гурван сарын өмнө АНУ-ын Mylan компаний ЛЕДВИР гэдэг эм Монгол улсад орж ирээд эмчилгээнд хэрэглэгдээд эхнээсээ үр дүн нь гараад явж байна.

-ЛЕДВИР гэдэг эмний талаар та дурдлаа. Энэ эмийн талаар мэдээллийг уншигчдад өгөөч. Эмчилгээний үр дүн ямар байгаа вэ?

-ЛЕДВИР гэдэг энэ эмийг гурван сарын өмнөөс эмчилгээнд ашиглаж эхэлсэн. Одоогийн байдлаар энэ эмийг хэрэглэж байгаа 70 гаруй өвчтөн миний хяналтанд байна. Энэ эмийн курс эмчилгээ нь гурван сар байдаг. Гурван сарын өмнөөс энэ эмийг ууж эхэлсэн өвчтөнүүдийн эмчилгээний үр дүн эхнээсээ гарч байна. Өвчтөнүүд эмчилгээ хийлгээд эхний 1 сарын дараах шинжилгээгээр үзэхэд вирүс илрэхгүй байгаа. Нийт 20 гаруй өвчтөн вирүсгүй болж эмчлэгдсэн. Үлдсэн нь эмчилгээний хугацаа хараахан дуусаагүй хяналтанд байгаа. Тэгэхээр үүн дээрээс юу харагдаж байна вэ гэхээр ЛЕДВИР эм нь эмчилгээний маш өндөр үр дүнтэй, бараг 100 хувь байна гэдэг нь өвчтөнүүдийн үр дүнгээс харагдаж байна. Үүнд өвчтөнүүд болон би өөрөө эмч хүний хувьд маш сэтгэл хангалуун байгаа.

-Сайхан мэдээ байна. Монголд худалдаалагдаж байгаа элэгний С вирүсийг эмчлэх эмийг жинхэнэ, хуурамч гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд уншигчдад мэдээлэл өгөөч?

-Анх Glead компани элэгний С вирүсийг эмчлэх эмийг Харвони нэрээр гаргасан. Тухайн үедээ энэ эмийн өртөг өндөр байсан учраас төдийлөн хүртээмжтэй биш байсан. Ингээд Glead компани нь АНУ-ын Mylan компанитай гэрээ хийж яг адил чанартай, боломжийн үнэтэй Ледвир гэдэг эмийг технологийнх нь дагуу үйлдвэрлэсэн юм билээ. Тийм учраас Харвони, Ледвир гэсэн хоёр эмийн аль нэгийг нь хуурамч, хулхи гэх ямар ч боломжгүй. Ледвир, Харвони гэсэн хоёр нэрний тухайд энэ нь зөвхөн худалдааны нэршил. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь аль алинд нь яг ижил тунгаар агуулагдсан учир чанар, хүнд үзүүлэх үйлчлэлийн хувьд яг ижил гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.

-Тухайн өвчтөн эмчилгээ хийлгээд С вирүсээ эмчилчихсэн ч дахин халдвар авах эрсдэл бий юу?

-Маш чухал асуулт байна. Элэгний С вирүсийн вакцин гэж байхгүй. Хэдийгээр эмчилгээ хийлгээд элэгний С вирүсээ устгасан ч дахин халдвар авах эрсдэлтэй гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Тиймээс тухайн хүн эдгэчихлээ гэж санаа амралгүй эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж дахин халдвар авахаас сэргийлэх нь маш чухал.

-Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж