Италийн парламент ирэх гурван жилийн төсвөө баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Италийн парламент ирэх гурван жилийн төсвөө баталлаа

Италийн парламент ирэх гурван жилийн төсвөө баталлаа. Итали улс европын зарим улс орнуудад үүсээд байгаа эдийн засгийн хямралын нөлөөгөөр түүхэндээ хамгийн их төсвийг баталлаа. Ийнхүү Италийн засгийн газар 2014 он хүртэлх услын төсвөө 45 тэрбум еврогоор нэмэхээр болсон юм. “Италийн парламент төсвөө зайлшгүй нэмэх ёстой. Үүнээс Италийн ирээдүй хамаарна” гэж өнгөрөгч лхагва гаригт Силвио Берлускони мэдэгдээд байсан юм. Италийн сөрөг хүчнээс энэхүү төсвийг батлахыг хүчтэй эсэргүүцэж байсан бөгөөд тэд Грекын араас орж магадгүйг сануулаад байсан билээ. Гэсэн хэдий ч Италийн парламент энэ төсвийг баталсан юм. Харин Италийн сангийн сайд Жулио Тримонти “Бид үүнээс болж хямралд орж болохыг үгүйсгэхгүй. Хэрвээ Грект үүсээд байгаа хямрал манайд ороод ирвэл Ром ганхах болно” гэж мэдэгдээд байгаа юм. Төсөвт ийм их  хэмжээний мөнгө суулгаснаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Италийн хувийн салбарын хөгжилд зориулахаар болжээ. Энэ шийдвэр гарсаны дараа Италийн төв банк 5 тэрбум еврогийн урт хугацааны бонд гаргахаар болсон юм.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж