BHP Billiton АНУ-д 12 тэрбум доллароор шатдаг занар худалдлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

BHP Billiton АНУ-д 12 тэрбум доллароор шатдаг занар худалдлаа

BHP Billiton компани АНУ-ын газрын тос, байгалийн хийн хувийн Petrohawk компанид 12,1 тэрбум доллароор шатдаг занар худалджээ. Petrohawk компани өчигдөр буюу пүрэв гаригт Англо-Австралийн нэгэн уул уурхайн компаниас шатдаг занар авах хүсэлт тавьсан ч 37,5 тэрбум долларыг шаардсан юм. Харин энэ өртөгийг сонсоод Petrohawk компанийн удирдлага нэгж бүрийг нь 65 центээр буюу 15 тэрбумаас хэтрүүлэхгүй байх хүсэлтээ илэрхийлж наймаагаа цуцалжээ. “Petrohawk компанид худалдсан нь стратегийн зөв шийдэл байсан. Ер нь эрчим хүчний салбар дахь томоохон худалдааны нэг нь энэ байлаа” гэж BHP-гийн гүйцэтгэх захирал Мариус Клоперс мэдэгдлээ. BHP компани өнгөрөгч мягмар гаригт АНУ-ын өөр нэгэн компани болох Арканзаст төвтэй Chesapeake Energy"s компанид 4,75 тэрбум доллароор шатдаг занар худалдсан юм. Өнгөрөгч 2010 онд тус компани Канадын нэгэн байгалийн хийн компанид 39 тэрбум доллараар шатдаг занар худалдаж байжээ. Энэ наймааны хүрээнд тус компани Petrohawk компанид энэ жилд л гэхэд 11 тэрбум баррел шатдаг занарыг өгөхөөр болсон юм.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж