Ерөнхийлөгчийг сэхээнд байгааг охин нь зарлав

Хуучирсан мэдээ: 2016.08.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийг сэхээнд байгааг охин нь зарлав

Лола Каримова-Тилляева  Фото: @lola_tillyaeva

Эцгийнх нь тархинд цус харвасны улмаас наймдугаар сарын 27-ноос хойш эмнэлгийн сэхээн амьдруулахад байгаа тухай Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовын бага охин Лола наймдугаар сарын 29-нд  Instagram дахь өөрийн хуудсанд бичжээ.

“Түүний биеийн байдал  тогтвортой байна. Одоогоор  биеийн байдлын талаар ямар нэгэн тодорхой зүйл хэлэх нь эрт байна” хэмээн Лола Каримова тэмдэглэжээ.

Энэ өдөр Узбекийн шоу бизнесийн одод ерөнхийлөгч Ислам Каримовын бие эрс муудсан гэх цуу үгэнд итгэхгүй байхыг уриалан түүнд урт удаан наслахыг ерөөцгөөхийг узбекчуудад уриалж байв.

Тус улсын Засгийн газар Ислам Каримовыг эмнэлэгт хэвсэнийг наймдугаар сарын 28-нд батлан мэдээлэв. “Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар эмнэлгийн бүрэн хэмжээний  шинжилгээ хийх, цаашид эмчлэхэд нь тодорхой хэмжээний цаг шаардлагатай” гэж мэдэгдэлд өгүүлжээ. Албан бус мэдээгээр, 79 настай ерөнхийлөгч наймдугаар сарын 27-ны шөнө  цус харважээ. Хэвлэлд гарч буй мэдээгээр түүнийг өмнө нь эмчилж байсан Каримовын өвчний түүхийг сайн мэдэх  эмч нар гадаадаас ирцгээсэн ажээ.

Каримов тус орны Ерөнхийлөгчийн ажлыг 1991 оноос хойш хийж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж