“Ice Top” Төв цэнгэлдэхэд төрсөн өдрөө тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.01-нд нийтлэгдсэн

“Ice Top” Төв цэнгэлдэхэд төрсөн өдрөө тэмдэглэнэ

Монголын анхны хип хоп хамтлагуудын нэг “Ice Top” 20 насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. “Ice Top”-ын фэнүүд есдүгээр сарын 09-нд болох тэдний тоглолтын тасалбарыг хэдийнэ худалдаанаас дуусгах дөхжээ.

Анх гарч ирсэн цагаасаа дуулсан дуу бүр нь залуусын сонирхлыг татаж, хит болж байсан “Ice Top” олон жилийн дараа нэгдэн тавьж буй тоглолтоо “Баярлалаа” хэмээн нэрлэсэн байна. Гэнэтийн бэлэг дүүрэн хип хоп үдшийн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хурд”, “Гурван охин”, “Киви”, “Хар сарнай”, “Хар тас”, “Люмино”, “Эрх чөлөө”, “Лемонс”, “A Sound”, “Click click Boom”, “Дайн ба энх”, “Татар”, “Дижитал”, хамтлаг, поп дива Т.Ариунаа,  реппер Gee, Rokit Bay, Genne нарын рок, поп, хип хопын одод уригдан дуулах ажээ.

“Баярлалаа” тоглолтын тасалбар 5000 төгрөг юм байна.

 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж