Цэрэндоржийн Ганболдыг Буриадын төрийн дээд шагналаар шагнажээ

Хуучирсан мэдээ: 2016.08.30-нд нийтлэгдсэн

Цэрэндоржийн Ганболдыг Буриадын төрийн дээд шагналаар шагнажээ

Манай улсаас ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо Ерөнхий консулаар сүүлийн гурван жил ажилласан Цэрэндоржийн Ганболдыг  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Буриад Улсын Ерөнхийлөгч төрийн дээд шагналаар шагнажээ. Ц.Ганболд Ерөнхий консулаар ажиллах хугацаандаа эх орноо Буриадад сурталчлах, Буриад Монголчуудын түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр суугаа орныхоо төр, олон нийтийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран идэвхтэй ажиллажээ. Монгол-Буриадын хооронд зорчих иргэд, жуулчдын урсгал мэдэгдэхүйц нэмэгдсэн, худалдааны эргэлт сайжирсан үзүүлэлттэй байгаа бөгөөд  үүнд Ерөнхий Консулаар ажилласан Ц.Ганболд , Улаан-Үд дэх Ерөнхий  консулын газрын нийт хамт олон идэвх санаачилгатай ажилласныг Буриадын тал өндрөөр үнэлжээ.        

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж