Йемений нийслэл Санаа хотноо олон мянган хүн цуглан хоутис босогчдын тэргүүлсэн шинэ засгийн газрыг дэмжиж буйгаа илэрхийлэн жагсаал хийсэн байна. Хоутис босогчдын шинэ зөвлөл ойрын өдрүүдэд засгийн газраас бүрэлдүүлэх амлалт өгсөн аж. Харин Их-18 орны бүлгийн элчин сайд нар үүнийг үндсэн хуулийн бус хэмээн эсэргүүцсэн мэдэгдэл хийжээ.
Хоутис босогчид өнгөрсөн есдүгээр сард Засгийн газрынхаа эсрэг бослого үймээн дэгдээж нийслэл Санаа хотыг эзэлснээр Йемений зөрчил хямрал эхэлсэн билээ. Улмаар ерөнхийлөгч Абдраббун Мансоур Хади шийтүүдийн бослогод ялагдал хүлээн Саудын Араб руу дүрвэсэн юм. Үүний дараа Саудын Араб улсаас Йеменд хэдэн сарын турш агаарын цохилт өгснөөр олон хүн амь үрэгдсэн билээ. Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА