Сөүл рүү нэмэлт нислэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Сөүл рүү нэмэлт нислэгтэй

БНСУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас Монгол Улсын "МИАТ" ХК-д Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын чиглэлд нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгосон байна. Тодрууулбал, энэ сарын 13-ныг дуустал нэмэлт нислэг үйлдэх эрхийг өмнөд солонгосчууд монголчуудад өгсөн. Тэгвэл энэ хугацаагаа энэ сарын 22-ныг хүртэл сунгасан гэх мэдээллийг “МИАТ” компаниас авлаа.  БНСУ-ын талаас “МИАТ” компанид нэмэлт нислэг хийх эрхийг нь хаасан бөгөөд үүнээс болж нэлээд маргаан дэгдэж байсан юм. Нэмэлт нислэгийн талаарх маргаан ямар ч байсан энэ сарын 22-ныг дуустал нам жим байх бололтой.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж