Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өнөөдөр өргөн барина

Хуучирсан мэдээ: 2016.08.23-нд нийтлэгдсэн

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өнөөдөр өргөн барина

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өргөн барих тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Уг хөтөлбөртэй холбоотой гишүүдийн санал, санаачлагыг нэгтгэж боловсруулаад, өнөөдрийн дотор УИХ-д өргөн барихаар шийджээ.

Харин ээлжит бус чуулганы хугацааг товлон зарлах асуудлыг хэлэлцээгүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүдийн ихэнх нь энэ сарын 25-нд хуралдах болов уу гэж таамаглаж байгаа аж.

Т.НОМИН   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж