Монголын хөлбөмбөгийн талбай дээр наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээний “B” хэсгийн тоглолтууд болж байна. Энэ хэсэгт Монголын "Эрчим", Балбын/Непаль/ "Три Стар", Камбожын "Нагауорлд" багууд өрсөлдөж байгаа билээ.
Эхний тоглолтод "Три Сар" багт 2:0-оор хожигдсон "Эрчим" маргааш шийдвэрлэх тоглолтоо хийнэ. Өнөөдөр Балбын "Три Стар", Камбожын "Нагауорлд" багуудын тоглолт МХБХ-ны Цэнгэлдэхэд 18.00 цагаас болно.
Ч.БОЛ