”Эрүүл энх урт наслахын нууц” хос номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.08.22-нд нийтлэгдсэн

”Эрүүл энх урт наслахын нууц” хос номын нээлт боллоо

Анагаах ухааны доктор (Ph.D), хүний их эмч Ү.Байгалмаагийн "Эрүүл энх урт наслахын нууц", "Монгол эмчийн тэмдэглэл" хос номын нээлт өнөөдөр "Аз хур" номын их дэлгүүрт боллоо.

Монголын уламжлалт анагаах ухааныг гадаадад олон жил сурталчилсан эмч Ү.Байгалмаа олон жилийн ажлын туршлагаасаа дээрх хоёр номыг бичжээ.

"Эрүүл энх урт наслахын нууц" номонд хүний эрүүл явах найман зарчмыг дэлгэрэнгүй талбарлаж, уламжлалт болон орчин үеийн эмчилгээний аргыг харьцуулан авч үзсэн нь уншихад ойлгомжтой, даган мөрдөхөд дөхөм болгосон байна.

“Монгол эмчийн тэмдэглэл” ном нь 23 бүлгээс бүрдэж, монгол эмчилгээний гайхалтай жишээнүүд олон байна. Зохиогч олон жил эмчилгээ хийх зуурт тохиолдсон жишээнүүдэд тулгуурлан бичсэн нь уг номыг амьд сонирхолтой, хэрэгтэй, тустай болгожээ.

Дээрх номнуудын мэдээллийг Эрүүл мэндийн зөвлөгөө булангаар цувралаар хүргэх болно.

"Эрүүл энх урт наслахын нууц", "Монгол эмчийн тэмдэглэл" номыг номын их дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж