“Номин супермаркет”, Улсын их дэлгүүр, Цэцэг худалдааны төв болон бусад дэлгүүр хоршоо баар ресторанууд өнөөдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Барс зах өнөөдрөөс хэвийн ажлын горимдоо шилжсэн бол “Хар хорин”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Да хүрээ”, “Хангай”, “Цайз” захууд маргаашнаас үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна. Харин “Нарантуул” зах энэ сарын 18 хүртэлд амрах гэнэ. Харин наадмын өдрүүдэд амралтын газрууд нэлээд эрэлттэй, ачаалалтай ажилласан байна. Наадмын үеэр хотын ойр байх амралтын гэрүүдийн үнэ хоёр дахин нэмэгдсэн гэнэ.
Ж.ГЭГЭЭ