Монгол-ОХУ-БНХАУ-ын хамтран хэрэгжүүлж буй транзит тээврийн нээлт БНХАУ-ын Тяньжин хотод пүрэв гарагт болж, гурван улсыг холбосон авто тээврийн туршилт өнөөдөр Монгол Улсыг дамжин өнгөрч байна. Өөрөөр хэлбэл гурван улсын тээврийн цуваа өнөөдөр Улаанбаатар хотноо ирж Монгол Улс нээлтийн арга хэмжээг зохион байгуулах бол хаалтын арга хэмжээ 24-ны өдөр Улаан-Үд хотод болох юм. Гурван талын хамтарсан логистикийн компани байгуулах, тээвэрт Авто тээврийн транзит тээвэр нь цаг хугацааны хувьд төмөр замаас хоёр дахин богино хугацааг зарцуулах давуу талтай. Ашиглах замын асуудал болон хурдны зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах асуудлыг талууд ярилцаж, шийдэлд хүрэх юм. Авто тээврийн транзит тээвэр нь цаг хугацааны хувьд төмөр замаас хоёр дахин богино хугацааг зарцуулах давуу талтай. Харин эдийн засгийн хувьд 2020 он гэхэд Монгол улсад дангаараа 200 тэрбум төгрөгийн ашиг гарна гэж тээвэрт оролцож буй "Монгол Тээвэр Нэгдэл" компани мэдээлсэн билээ. Эхний туршилтын тээвэрт тус бүр гурав, нийт есөн машины цуваа хөдөлж байгаа аж. Тээврийн цуваа бараг нэг километр үргэлжилж байгаа учир Монголын нөхцөл тээврийн аюулгүй байдал зэрэг бэрхшээлүүд олон гарах болжээ.
Д.УУДАМ