Түүхт дөрвөн ой тохиосон үндэсний их баяр наадамд хүч үзсэн 1024 бөхөөс манлайлж Улсын аварга цол хүртсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат аймгийнхаа 80 жилийн ойн баярт очиж зодоглох гэнэ. Тус аймгийн 80 жилийн ой энэ сарын 30,31-нд болох юм. Шинээр Улсын арслан цол хүртсэн Г.Эрхэмбаяр мөн л аймгийнхаа 80 жилийн ойд очиж барилдах гэнэ. Сэлэнгэ аймгийн ой энэ сарын 22-23 өдөр болох юм. Үүний дараа залгаад шинэ аварга, арслангуудын цолны найр эхлэх сурагтай.
Ж.ГЭГЭЭ