Египт, Иордан, Ливан, Марокко, Саудын Араб ба Арабын нэгдсэн эмиратын 4000 мянган хүнээс асуулга авахад ихэнх нь 2009 оны зургадугаар сарын 4-нд Каир хотноо хэлсэн үгэн дэх амлалтаа биелүүлнэ гэсэн найдлагыг Обама биелүүлээгүй гэж хэлсэн байв. Тэр үед ерөнхийлөгч АНУ исламын орнуудтай шинэ харилцааны эриндээ орж байна гэсэн юм. Тэрээр “харилцан хардах ба сөргөлдөөнөөс” хагацахыг санал болгосон билээ.
Ливанчууд хамгийн ихээр Обамад дургүй болсон ба тэнд зөвхөн ганцхан хувь нь Обама амлалтаа биелүүлсэн гэсэн байлаа. Харьцуулахад Жорж Бушийн хугацаа дуусч байсан 2008 онд энэ үзүүлэлт есөн хувьтай байжээ. Саудын Арабад АНУ-ыг наадтай хардаг нь 30 хувьтай бөгөөд энэ нь хамгийн өндөр үнэлгээ болжээ.
Асуулгаас харвал Палестины асуудлыг зохицуулах талаар АНУ хамгийн тааруу үнэлгээ авсан ба тэр нь Мароккод 56, Иорданд 74, Ливанд 84 хувьтай байна. Марокко, Иордан, Египетэд Палестины асуудал нь Америк-Арабын харилцаанд хамгийн чухал гэж үзсэн байлаа.
Washington Times уг асуулгыг тайлбарлахдаа ийм бага үзүүлэлтэд гайхах зүйлгүй. Обамагийн засаг захиргаа заримдаа хачин зүйл хийж байна. Тухайлбал, Исламабад хот дахь Элчин сайдын яам зургадугаар сарын сүүлчээр гей парад зохион байгуулсан байлаа. Ийм арга хэмжээ хэт консерватив хүн амтай оронд сайн нэр авчрахгүй.