Ливийн Калиш хотыг босогчид дахин эзлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Ливийн Калиш хотыг босогчид дахин эзлэв

Ливийн босогчид. Фото AFP    

Долдугаар сарын 13-нд Калиш хотоос ухарсан босогчид сөрөг довтолгоон хийж хотыг дахин эзлэн авчээ. Энэ суурины төлөө тулалдаанд босогчдоос таван хүн алагдаж 15 нь шархтжээ. Каддафийн цэргийн хохирлын талаар тодорхой мэдээлэл байхгүй ч босогчид тэдний нэг хүнийг олзолжээ.

Тэр хүний яриагаар Засгийн газрын цэрэг хүч хуримтлуулан дахин довтолгоо хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Барууны сурвалжлагч нарын мэдээгээр Калишийн төлөө тулалдаанд талууд хүнд зэвсэг, пуужинт  төхөөрөмж, танк ашиглажээ.

Энэ хотыг эзэлснээр Баруун нуруун дахь Засгийн газрын цэргийн гол бааз  байгаа Гарьян хот хүрэх замыг нээж байна. Энэ хотоор дамжин Триполи хотод импортын түлш, хүнс очдог ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж