Маргаашнаас бороо орж, сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2016.08.21-нд нийтлэгдсэн

Маргаашнаас бороо орж, сэрүүснэ

2016 оны наймдугаар сарын 21-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Үүлшинэ. Баруун болон Төвийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгийн хойд хэсгээр баруунхойноос бусад нутгаар их төлөв  өмнөөс секундэд 6-11 метр. Зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа-Түргэний уулархаг нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 22-нд баруун, төв, говийн аймгуудын зарим газраар бороо, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 22-нд баруун аймгуудын зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24,25-нд говь тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 22-нд өдөртөө халуун байх боловч 23-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж