Орон нутгийн авто замын санхүүжилтийг шийдлээ

Хуучирсан мэдээ: 2016.08.22-нд нийтлэгдсэн

Орон нутгийн авто замын санхүүжилтийг шийдлээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 25-нд хуралдаж магадгүй гэж албаны эх сурвалжаас мэдээлсэн. Тэгвэл нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2020 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөрийн гол параметруудыг батлах аж. Мөн  төсвийн тодотголыг хийх юм.

Төсвийн тодотголыг боловсруулахдаа Өндөрхаан-Чойбалсан /143 км/, Тосонцэнгэл-Улиастай /67 км/, Цахир-Тосонцэнгэл /127.1 км/, Булган-Үенч-Ховд /60 км/ чиглэлийн автозамыг ашиглалтад бүрэн оруулахад шаардлагатай санхүүжилтийг тусгахыг Засгийн газраас Сангийн яаманд үүрэг болгожээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж