Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулна

Хуучирсан мэдээ: 2016.08.22-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулна

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, “JCI” Лидер төрийн бус байгууллагатай хамтран элэгний B,C вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусийн шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлжээ. Вакуинжуулалт өнөөдрөөс эхэлж, наймдугаар сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн хоёрдугаар байранд зохион байгуулж буй вакцины аянд идэвхтэй оролцохыг уриалж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж, 10 хүн тутмын нэг нь элэгний B вирусийн халдвартай байна. Иймээс нийгмийн зорилтод бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхээр энэхүү хүмүүнлэгийн ажлыг эхлүүлжээ.

Э.СОСОРБУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж