Цагаачид Германы хүн амын алдагдлыг нөхөж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Цагаачид Германы хүн амын алдагдлыг нөхөж байна

Өнгөрсөн жилд Германы хүн ам 51 мянгаар цөөрсөн байв. Гэсэн ч хүн амын өсөлтийн хасагдал нь өмнөх хоёр жилийнхээсээ бага гарчээ. Учир нь цагаачдын урсгал гадагш гарсан германчуудын алдагдлыг нөхөж чадсан байв.

Холбооны статистикийн мэдээгээр 2010 онд Германд 798 мянган цагаач ирсэн нь өмнөх жилийнхээс 77 мянгаар их байна. Энэ хугацаанд Германыг орхин гарсан хүмүүсийн тоо 63 мянгаар буурч 671 мянган хүн болсон байна. Ийм байдлаар цагаачлалын эргэлт 127 мянган хүнээр илүү гарсан байлаа.

Төрөлтийн төвшин бага зэрэг нэмэгдсэн байна. 2010 онд Германд 678 мянган хүүхэд төрсөн нь өмнөх жилийнхээсээ 13 мянгаар давжээ. Харин 4000 хүнээр үхэл нэмэгдэн 859 мянган хүн болсон аж. Үхэл болон төрөлтийн зөрүү 180 мянган хүн болсон байна. Бавария, Берлин, Гамбург, Баден-Вюртемберг, Гессен Щлезвиг-Гольштейн мужуудад хүн ам өссөн байна. Бусад мужуудад төрөлт буурчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж