Тарваганы мах зөөвөрлөж байгааг албаныхан анхааруулав

Хуучирсан мэдээ: 2016.08.23-нд нийтлэгдсэн

Тарваганы мах зөөвөрлөж байгааг албаныхан анхааруулав

Зарим аймгуудаар тарваган тахлын голомт болон малын цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор шалган нэвтрүүлэх товчоон дээр холбогдох албаныхан хяналт шалгалт хийж анхааруулга, санамж өгсөөр байгаа. Гэсэн ч иргэд тарвага агнан хүнсэндээ хэрэглэх улмаар халдвар авах, өвчлөх тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотруу тарваганы махыг нэвтрүүлэхийг завдсаар байгаа юм. Саяхан гэхэд Төв аймагт 36 настай эмэгтэй найзуудтайгаа амралт зугаалгаар явахдаа тарвагны мах идэн халдвар аван эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Анхааруулга санамжийг хүргүүлсээр байтал энэ мэтчилэн тарваганы мах зөөвөрлөн хүнсэндээ хэрэглэсэн тохиолдол гарсаар байгааг албаныхан анхааруулж байна.

“Сүүлийн үед тарвагыг хууль бусаар хотод оруулж ирэх зөрчил гарсаар байна. Өмнөх жил нэг сумаас хоёр иргэний тээвэрлэж ирсэн 350 орчим тарвагыг хурааж байсан. Харин энэ сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүрэгт байрлах Эмээлтэд авто тээврийн товчоогоор 90 орчим тарвагыг хууль бусаар тээвэрлэсэн зөрчил гарсан. Холбогдох арга хэмжээг авахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэдгийг НМХГ-ын хэлтсийн дарга Д.Энхбат хэллээ.

Мэргэжлийн хяналтын байцаагч нар орон нутгаас тээвэрлэж ирж байгаа иргэдийн ачаа бараанд үзлэг шалгалт хийж нийтдээ 120 гаруй тарвага Улаанбаатарт оруулах гэж байсныг илрүүлжээ. Тарваган тахал өвчин зуны улиралд идэвхиждэг тул орон нутгаас зөөвөрлөгдөн нийслэлд орж ирэхээс сэргийлэх арга хэмжээг энэ сараас эрчимжүүлж эхэлсэн. Тодруулбал хяналтын хөдөлгөөнт эргүүлийг “Чингэс хаан нисэх онгоцны төв буудал”, “Иргэний нисэхийн ерөнхий газрын хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба”, Төмөр замын төв буудал, “Төмөр замын мэргэжлийн хяналтын алба”, Долоон буудал, Баянзүрх, Гачуурт, Чингэлтэй дүүргийн гүнтын нутаг дэвсгэр дэх цагдаагийн суурин пост, бусад дүүрэгт цагдаа хэв журам сахиулах албатай хамтран ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсээр байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомттой байгаа юм. 

О.ТЭГШБУЯН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж