Энэ жилийн Олимпт “Баяртай” гэж хэлэх цаг нь болж, 2020 оны Японд зохион байгуулагдах олимпийг хүлээх л үлдлээ.
Дараагийн дөрвөн жилийг хүлээх мөч эхэлж, Риогийн олимпийн хөшиг хаагдах цаг болмогц гайхамшигт шоугаар Олимпийн наадам өндөрлөснийг мэдэгддэг уламжлалтай билээ.
Олимпийн хаалтын ажиллагаа Рио Де Жаниэро хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа. Хамгийн сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн сагсан бөмбөг, марафон, чөлөөт бөх, бокс гэх мэт спортын төрлүүд финалаа шалгаруулж медалийн эздүүдийг шалгаруулсан юм.
Медалийн тоогоор эхний 6 байранд орсон улс орнууд
- АНУ – 46 алт + 37 мөнгө + 38хүрэл = 121 медаль
- Их Британи – 27 алт + 23 мөнгө + 17 хүрэл = 67 медаль
- БНХАУ – 26 алт + 18 мөнгө + 26 хүрэл = 70 медаль
- ОХУ – 19 алт + 18 мөнгө + 19 хүрэл = 56 медаль
- Герман – 17 алт +10 мөнгө + 15 хүрэл = 42 медаль
- Япон – 12 алт + 8 мөнгө + 21 хүрэл = 41 медаль
Харин Монгол Улсын хувьд нийт хоёр медальтайгаар 206 улсаас 67-д орлоо.
Наадмын зохион байгуулагчид олимпийн хамгийн сүүлийн өдөр Бразилчуудын өдөр байх болно хэмээв.
Түүнчлэн Олимпын наадмын тэмдэглэлт мөчүүдийг дахин үзүүлэхийн сацуу олимпийн далбааг Токиод шилжүүлэн өгч амжилт хүсэв.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: CNN