Экологичид Adidas ба H&M нарыг гол мөрөнг бузартууллаа гэж буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Экологичид Adidas ба H&M нарыг гол мөрөнг бузартууллаа гэж буруутгав

"Гринпис" байгууллагынхан. Фото: AFP    

Томоохон үйлдвэрлэгчид тэдний тоонд Adidas, H&M, Calvin Klein, Converse, Lacoste, Nike, Puma зэрэг үйлдвэрлэгч нарыг Хятадын Сувд гол ба Хөх мөрнийг химийн хорт бодисоор хордуулж байна хэмээн хүрээлэн буй орчныг хамгаалах Greenpeace байгууллагынхан буруутгаж байна хэмээн BBC News мэдээлжээ.

Greenpeace байгууллагынхан Хятадын өмнөд нутгийн Сувд голын ба Шар мөрний цутгалангаас авсан дээжид шинжилгээ хийгээд усанд химийн хорт бодис байгааг тогтоов. Тэд Youngor Textile Complex ба Well Dyeing Factory гэх хоёр том нэхмэлийн үйлдвэрийн орчмоос тэд усны дээжийг жилийн турш авсан байна. Эдгээр үйлдвэрүүдийн бөс бараа дээрх хувцасны нэртэй үйлдвэрлэгч нарт нийлүүлэгддэг ажээ. Зарим брэндүүд тухайлбал Adidas, Converse, H&M, Nike ба Puma зэрэг компаниуд Youngor үйлдвэрийн даавууг авдаггүй гэж мэдэгдэв. Lacoste үүний дагуу мөрдөн шалгалт явуулна гэжээ.

Хятад 1995 оноос эхлэн дэлхийд давуу нийлүүлэлтээр тэргүүлэх болжээ. Сувдан голын дагуу цахим техник, хүүхдийн тоглоом, бөс бараа, пластик бүтээгдэхүүний томоохон үйлдвэрүүд байрлаад байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж