Оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, мал, амьтны гоц халдварт цэцэг, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас олгохоор болсон.
Түүнчлэн ой, хээрийн түймэр, хүчтэй шуурганаар орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийн төлбөрийг нөхөн бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тус сангаас гаргахаар болжээ.
Т.НОМИН