Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар Засгийн газрын гишүүдтэй санал солилцох уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн уулзалтанд Хууль, зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт оролцож салбарынхаа хэтийн зорилгоо танилцууллаа. Танилцуулгын дараа орон нутгийн төлөөлөгчид хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Манай аймгийн цагдаагийн дарга н.Отгонбат энэ албан тушаалыг 10 жил хашиж байна. Өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийн хүчний байгууллагыг улстөржүүлж, захиалгаар хэрэг шалгадаг байсан. Иймд энэ хүнийг сольж, өөр хүн томилуулмаар байна” гэлээ.
Т.НОМИН