ХИрэх долоо хоногийн даваа гаригт цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ. Энэ жил 2014 оноос өмнө төрсөн багачууд бүртгүүлэх боломжтойг Нийслэлийн боловсролын газраас мэдэгдсэн. Тэгвэл хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө ямар хэрэглэгдэхүүн бэлдэх шаардлагатайг хүргэж байна.
Бүрдүүлэх материал, өгөх шинжилгээ
- Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ,
- Хоёр хувь цээж зураг,
- Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт харъяа дүүргийн цэцэрлэгт бүртгүүлэх.
Улсын болон хувийн цэцэрлэгүүд хүүхдийг бүртгэхдээ цагаан хорхойн болон шээсний шинжилгээ өгсөн байхыг шаарддаг ба хувийн эмнэлэгт дээрхи шинжилгээг өгөхөд нийт 6000 төгрөг болдог юм байна.
Т.ДАВАА