“Их дуулга” цувралд хамрагддаг US Open тэмцээнийг зохион байгуулагчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэмцээний ялагчдад тус бүрт нь 1,8 сая долларын шагнал олгохоор шийджээ. Тус тэмцээний түүхэнд хамгийн өндөр шагнал нь энэ болж байна гэж US Open тэмцээний албан ёсны сайтад бичсэн байна.
Америкийн аваргын нээлттэй тэмцээний шагналын сангийн нийт хэмжээ нь 23,7 сая доллар боллоо. Тэмцээн наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 11-ний дотор явагдана.
Тэмцээнд тэргүүлэгчдийн шагнал нь уг тэмцээний өмнө явагдах US Open Series цувралд амжилттай оролцвол улам ч нэмэгдэх боломжтой. Мэргэжлийн теннисчдийн холбооны (АТР) энэ цувралд нь АТР-ын ба WTA-гийн (Эмэгтэйчүүдийн теннисний холбоо) 10 тэмцээн ордог.
US Open Series ба US Open тэмцээнүүдэд амжилттай оролцоод Ким Клейстерс 2005 онд 2,2 саяыг 2007 онд Рожер Федерер 2,4 саяыг тус тус олж байжээ.