УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.08.22-нд нийтлэгдсэн

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 14.00 цагаас бүлгийн хурал зарласан ч цагаасаа бага зэрэг хоцорч эхэллээ. Бүлгийн хурлаар 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх аж.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өнгөрсөн долоо хоногт эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын салбарын төлөөлөлтэй уулзаж санал солилцсон. Уулзалтаас гарсан санал санаачлага, бусад асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахаар болсон юм.

Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Дашрамд дуулгахад Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ахалж буй юм. Тэрээр мөрийн хөтөлбөрийг энэ долоо хоногт амжиж УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байгаа аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж