Мексикийн Чихуахуагын Наика уурхайтай залгаа 300 метрт оршдог аварга том болрын агуйг танилцуулж байна. Энэ агуу нь үзэсгэлэнтэй байдлаараа алдартай. Гайхамшигт агуйг 2000 онд ах дүү Eloy болон Javier Delgado нар Найка уурхайн ойролцоо 304 метрийн гүнд газрын өрөмдлөг хийж байхдаа нээн илрүүлсэн байна.
Агуйн хамгийн том болрын урт нь 12 метр, өргөн нь 4 метр, жин нь 55 тонн аж.
Агуйн температур нь ойролцоогоор +58 хүрдэг бөгөөд халуун, чийглэгийн түвшин 90-99 хувьд хүрдэг учраас эрдэмтэд 10 минутаас дээш хугацаагаар ажиллах боломжгүй тогтоожээ.
Агуйн ёроол хэсэгт байх магмаас үүдэн энд ийм халуун байдаг аж. 500,000 жилийн тэртээ магмаар халсан ус агуйг дүүргэсэн бөгөөд олон төрлийн эрдэс бодис тунаж үлдсэнээс ийнхүү болрын унжлага бүрэлдсэн аж.
Г.АНУДАРЬ