Тайваньд эмсийн хүрээлэнг хуульчилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Тайваньд эмсийн хүрээлэнг хуульчилж магадгүй

Тайванийн бие үнэлэгчид. Фото AFP  
 
Тайванийн Засгийн газар аралд улаан дэнлүүний гудамж бий болгох хуулийн төслийг дэмжлээ. Хуулийг зохиогчид секс аж үйлдвэрийг хуульчлан зөвшөөрсөн тусгай бүс байгуулахыг төсөлдөө суулгаж өгчээ. Тусгай зөвшөөрөгдсөн бүсээс өөр газар биеэ үнэлэхийг 30000 тайвань доллараар (1000 гаруй ам.доллар) торгон шийтгэхээр уг хуульд заажээ. Ийм шийтгэлийг үйлчлүүлэгч ба сутенерууд ялгаагүй хүлээнэ.

Орон нутгийн Дотоод хэргийн яам энэ төслийг боловсруулах ажлыг зохион байгуулсан ба яамны мэдээгээр арлын хүн амын ихэнх нь биеэ үнэлэхийг хэсэгчлэн зөвшөөрөхийн төлөө байгаа гэнэ. Хориотой секс үйлдвэрлэл гэмт хэрэгтнүүдийн хяналтад орсноор энэ хуулийг гаргахаар болж байна. Аралд сексийн үйлдвэрлэлд хэдэн арван мянган хүн татагдан орсон ба түүний жилийн эргэлт нь хэдэн тэрбум тайвань доллар болдог гэнэ.

Тайваньд энэ бизнес урт түүхтэй. ХХ зууны эхний хагаст Япон арлыг эзэлж байхад тэнд гейшийн институт тархсан байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эрх баригчид биеэ үнэлэхийг хориглосон байлаа. Гэхдээ цэргийнхэнд үйлчлэх эмсийн хүрээлэнг үлдээсэн байжээ. Удалгүй энэ бизнесийг зөвшөөрч тэр нь газар авсан юм. Олон нийтийн шахалтаар 1991 онд түүнийг дахин хориглосон байсан ч нийслэлд нь 1997 он хүртэл чөлөөтэй байв.

Биеэ үнэлэхийг хуульчлах үйл ажиллагаа 2009 оноос эхэлжээ. Хэрэв биеэ үнэлэгчийг үйлчлүүлэгчийн хамт барьсан бол эмэгтэйг нь торгодог байснаа шүүх тэр нь ялгаварлан гудуурхсан хэрэг гээд хоёр жилийн дотор хуулинд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан юм.

Хэрэв Тайванийн парламент шинэ хуулийн төслийг баталбал арлын Хятад улс сүүлийн найман жилийн дотор биеэ үнэлэхийг зөвшөөрсөн анхны улс болно. 2003 онд Шинэ Зеланд биеэ үнэлэхийг хуульчилж өгсөн байна. Тэр үед санал тэнцээд байхад (59-59) нь парламентын ганцхан гишүүн “за” гэж хэлснээр Шинэ Зеландын хууль батлагдаж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж