Дуучин Рианна Instagram-даа орсон бүгдийг “алт” болгож байдаг. Берлины үзэсгэлэн ч энд хамаатай. Рири лаймын материалын Vetements костюмтайгаар өөрийн толгойгүй баримлын дэргэд авахуулсан зургаа сүлжээгээр тараав.
Ewaipanoma (Rihanna) баримлыг Колумбийн зураач Хуан Себастьян Пелаэс бүтээжээ. Тэрээр баримлаа Барбадост 2013 онд амарч байсан Рианнагийн гэрэл зургаас бүтээжээ. Толгойгүй том фото биет бүтээлийнх нь сүүлийн баримал нь энэ байв. Зураач бүтээлээ хийхдээ алдартай Латин америкчуудын гэрэл зургийг сонгон түүнээсээ тэдний спортоор эсвэл амарч, задгай хувцасыг үзүүлж буйгаар бүтээдэг. Ewaipanoma цувралд нь Elie Saab даашинзтай Женнифер Лопес улаан хивсний ёслолд алхаж буйгаар, “Монако” клубын довтлогч Радамель Фалькао нарын толгойгүй хөрөг бий.
Зохиомол блеммий гэх толгойгүй, нүд, ам нь цээжинд нь хүн төрлийн амьтаны зохиомж зураачийг толгойгүй баримал руу түлхжээ. XVI зуунд тийм төрлийн хүний үлдэгдлийг Венесулийн нутгаас олсон гэх Английн судлаач Уолтер Рэлийн бүтээлээс тэр Ewaipanoma нэрийг авсан.
Берлины үзэсгэлэнгийн явцад асар том Рианнаг орчин үеийн урлагийн Кунст-Веркийн дээд сургуулийн хашаанд есдүгээр сарын 18 хүртэл харж сонирхож болно.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР