ОУОХ-ны Тамирчдын комиссын сонгууль амжилттай өндөрлөлөө. Тосгонд байгаа тамирчдын 6000 гаруй нь санал өгчээ. Дараах тамирчид ОУОХ-ны гишүүн боллоо. Бритта Хайдимен (туялзуур сэлэм, Герман), Рью Сун Мин (ширээний теннис, БНСУ), Елена Исинбаева (хөнгөн атлетик, ОХУ), Даниель Гюрта (усанд сэлэлт, Унгар) нар сонгогджээ. Тэд хугацаа нь дуусч байгаа Клаудия Бокель, Александр Попов, Сжн Дэ Мун, Юмилка Суалис нараар солигдож байна. Найман жил энэ албыг хашина.
Б.БАДМАА