Америкийн зохиолч эмэгтэй Лоран Донер (Laurann Dohner) 75 роман бичихээр Ellora"s Cave хэвлэлийн газартай гэрээ байгууллаа гэж GalleyCat сүлжээ мэдээлж байна. Гэрийн эзэгтэй Донер эротик роман бичдэг.
Amazon сайт дахь зохиолчийн хуудаснаа зохиолч сүүлийн хоёр жилийн дотор 16 номоо хэвлүүлсэн ба тэдний тоонд сансарт үйл явдал нь өрнөж байгаа “Киборгуудын дурыг хөдөлгөсөн нь” гэх цувралыг бичжээ.
Донерын сайтад бичсэнээр түүний дараагийн роман "Фьюри" долдугаар сарын 27-нд худалдаанд гарна. Шинэ номын баатар нь хүн амьтан хоёрын ДНК-ийг хольсноос үүссэн нэгэн хорхой хөдөлгөгч байх юм байна. Тэр эмэгтэйн номын үйл явдал сансарт эсвэл уран зөгнөлийн зураглал дээр явагддаг.
Эротик романууд нь хайрын зохиолын нэгэн төрлийн салаа нь бөгөөд түүний гол зараглал нь заавал секс болдог. Энэ төрлийн номууд гол төлөв цахим төрлөөр гарч байна.