Өнгөрсөн баасан гаригт Google компани биржид орж ирснийхээ 12 жилийн ойг тэмдэглэв. Тэр цагаас хойш түүний хувьцааны үнэ байнга өсч ирлээ.
2004 оны наймдугаар сарын 19
Энэ өдөр Google бирж дээр IPO явуулан олон нийтийн хүртээл боллоо. Хувьцааны ширхгийн үнэ нь 85 ам.доллар байсан ба түүний хөрөнгөжилтийг 23 тэрбум ам.доллар болгов. Эхний өдөр компанийн үнэт цаас 18 хувиар нэмэгдсэн нь 8,9 хувийн өсөлттэй тэр жилийн хувьцаа байрлуулагдсан өдөр бүрийн дунджаас хамаагүй дээгүүр байлаа.
Хэн ч компаниас ийм амжилтыг хүлээж байсангүй. Түүний арилжаа нь GOOGL тикерийн нэрийн дор явагдан жил бүр өссөөр энэ хугацаанд сплитийг оруулан тооцсоноор 1700 хувиар нэмэгджээ. Alphabet группт багтдаг Google компанийн хөрөнгөжилт өнгөрсөн баасан гаригаар тооцоход 543 тэрбум ам.доллар байв. Тэр нь Apple компанийн хөрөнгөжилтөөс ялимгүй бага юм.
Сануулахад, IPO явуулахдаа компани 1,7 тэрбум ам.доллар татсан. Үүнтэй харьцуулахад найман жилийн дараа IPO Facebook тэр үеэс 10 дахин их 16 тэрбум ам.доллар болсон байлаа.
2012 оны дөрөвдүгээр сарын 12
Энэ өдөр Google хувьцаагаа 1:2 гэж хоёр хуваав. Сплит гэж нэрлэгдэх энэ үйлдлийн явцад саналын нөлөөгүй С ангиллын хувьцаа гарч ирэн GOOG тикер нэрийн дор арилжаалагдах болжээ.
2014 оны дөрөвдүгээр сарын 3
С ангиллын хувьцаа нь Nasdaq бирж дээр арилжаалагдах болов.
2015 оны наймдугаар сарын 10
Google бүтцийн өөрчлөлт хийн Alphabet гэх эх компани байгуулснаа зарлав. Түүнд нь Google өөрөө мөн жижиг компаниуд нь багтах болов. Бирж дэх Google компанийн бүх хувьцаа нь Alphabet –д хамаатай боллоо.
Өнгөрсөн жилийн тайлангаар компанийн жилийн орлого 75 тэрбум ам.доллар болжээ. Өмнөх 2014 онд 66 тэрбумын орлоготой байсан нь 2004 оныхоос ойролцоогоор 20 их байв. Цэвэр орлогын хувьд тэр нь 2015 онд 16,3 тэрбум болсон байжээ. Харьцуулахад, биржид гарсан жилдээ дөнгөж 400 сая ам.доллар байжээ.
Google эрэлтийн сайт байхаа аль эрт больсон юм. Түүний төслүүд нь бүх л хамгийн тэргүүлэх технологийг хамаарч байна. Тухайлбал, эмийн үйлдвэрийн GlaxoSmithKline компани Alphabet-ийн шинжлэх ухааны салбар нь хамтран био электроник гэх эмнэлэгийн шинэ салбарт ажиллахаар болжээ.
Өмнө нь Google-ийнх байсан Verily компани Британийн эмийн үйлдвэрт долоон жилийн дотор 540 сая фунт стерлингийг ($715,12 сая) Galvani Bioelectronics компанид оруулна.
Шинэ компани нь Лондоноос хойд зүгт байдаг GlaxoSmithKline Стивенейж төвд, салбар нь АНУ-ын Сан-Франциско хотоос өмнө зүгт байрлах юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР