Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2016.08.22-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилж байна

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, “JCI” Лидер төрийн бус байгууллагатай хамтран элэгний B,C вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусийн шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах арга хэмжээг  өнөөдрөөс /2016.08.22/  эхлүүлээд байна. Вакцинжуулалт  энэ сарын  25-ныг дуустал Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн хоёрдугаар байранд үргэлжилнэ.

JCI  Лидер  нь төрийн бус байгууллага бөгөөд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай нийгэмд эерэг өөрчлөлт авчрах үндсэн зорилтын хүрээнд бүхий л түвшинд хамтран ажилладаг байна.  Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн харъяа Сэргээн засах эмнэлгийн дарга С.Молор-Эрдэнэ  “Хөгжлийн бэрхшээлтэй зуун  иргэнд элэгний В,С  вирусыг илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Хэрэв В,С вирус илэрсэн тохиолдод наймдугаар сарын 29-нөөс  вакцинд хамруулж эхлэх гэнэ. Өнөөдрийн байдаар 150 хүнээс шинжилгээ авсан байна.Элэгний В,С вирус нь ДОХ-ын вируснээс ялгаагүй.

С вирусыг бүрэн эмчлэхгүй бол цаашдаа элэгний хатуурал, хавдар болон элэгний дутагдалд хүргэх аюултай гэнэ. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж 10 хүн тутмын нэг нь элэгний В вирусийн халдвартай байна. Иймээс нийгмийн зорилтод бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхээр уг арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.

Э.СОСОРБУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж